Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-07-01
FLIMIX нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай Монгол Улсын хуулийг баримтлан таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хамгаалдаг. Энэхүү бодлогод бид ямар мэдээллийг, ямар зорилгоор ашигладгийг тайлбарлав.
1. Цуглуулдаг мэдээлэл
Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулна:
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, харагдах нэр, нууц үгийн хashed утга;
- Төлбөрийн мэдээлэл: гүйлгээний дугаар, төлбөрийн хэрэгсэл, дүн (картын бүрэн дугаарыг бид хадгалдаггүй);
- Ашиглалтын мэдээлэл: үзсэн контент, үзсэн хугацаа, хайлтын түүх, төхөөрөмжийн төрөл;
- Техникийн мэдээлэл: IP хаягийн нэг чигт хэшлэсэн утга, хөтчийн мэдээлэл, алдааны лог.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Үйлчилгээг үзүүлэх, дансыг баталгаажуулах;
- Төлбөр боловсруулах, багц идэвхжүүлэх;
- «Үргэлжлүүлэн үзэх», санал болголт зэрэг боломжуудыг ажиллуулах;
- Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах;
- Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх.
3. Cookie болон төстэй технологи
Бид нэвтрэлтийн session хадгалах, тохиргоог сануулах зорилгоор зайлшгүй шаардлагатай cookie-г ашигладаг. Маркетингийн зорилгоор гуравдагч талын мөрдөгч cookie ашигладаггүй.
4. Гуравдагч этгээдтэй хуваалцах
Бид таны мэдээллийг худалддаггүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй хэмжээгээр дараах төрлийн хамтрагчидтай хуваалцана:
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (QPay, SocialPay, банк);
- Дата төв, CDN болон стриминг дэд бүтцийн нийлүүлэгч;
- Хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллага (зөвхөн хуульд заасан үндэслэлээр).
5. Хадгалалт, хамгаалалт
Мэдээллийг шифрлэгдсэн сувгаар (TLS) дамжуулж, хандалтын эрхийн хатуу хяналттай орчинд хадгална. Нууц үгийг эргэж сэргээх боломжгүй хэлбэрээр хэшлэн хадгалдаг. Дансаа устгуулснаас хойш хуульд заасан хугацаанд шаардлагатай санхүүгийн бичилтээс бусад мэдээллийг устгана.
6. Таны эрх
- Өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах;
- Буруу мэдээллийг засуулах;
- Мэдээллээ устгуулах («мартагдах эрх»);
- Боловсруулалтыг хязгаарлах, татгалзах;
- Гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах.
7. Хүүхдийн мэдээлэл
Бид 18 нас хүрээгүй хүнээс данс нээх зорилгоор мэдээлэл цуглуулдаггүй. Хүүхдийн профайл нь насанд хүрсэн данс эзэмшигчийн хяналтад ажиллаж, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа, профайлчлал хийгддэггүй.
8. Бодлогын шинэчлэлт
Энэхүү бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог өөрчилж, мэдэгдэхүйц өөрчлөлтийг имэйлээр болон платформ дээр мэдэгдэнэ.
9. Холбоо барих
Хувийн мэдээлэлтэй холбоотой асуултаа privacy@flimix.mn хаягаар илгээнэ үү.